Шууд Chart

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав

2019-04-23 16:20:03

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон “Инженерс Индиа Лимитед” компанийн санхүү хариуцсан захирал Р.К.Сабхарвал нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Сайд Д.Цогтбаатар БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд газрын тосны үйлдвэр байгуулахад зөвлөх үйчилгээ үзүүлэх төслийн менежментийн гэрээг ойрын хугацаанд эцэслэх чиглэлээр ажиллах шаардлагатайг онцлов. Түүнчлэн гэрээг байгуулахад тулгараад буй саналын зөрүүтэй зарим асуудлуудад талууд нэгдсэн байр суурьд хүрч, цаашид яриа хэлэлцээг эрчижүүлэхээр тогтов.

“Инженерс Индиа Лимитед” компанийн санхүү хариуцсан захирал Р.К.Сабхарвал нь энэ удаагийн Монгол Улсад хийж буй яриа хэлэцээ ихээхэн үр дүнтэй болсныг тэмдэглэж, газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг түргэсгэхэд авч хэрэгжүүлж байгаа монголын талын санал санаачилга, хүчин чармайлтыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлэв.

“Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллана.


Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй