Шууд Chart

Тамхи худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

2019-04-23 16:29:27

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/31 дугаартай “Тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу:

1. Тамхи, тамхин бүтээгдэхүүнийг худалдаалах газар нь ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх 
2. Худалдааны байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй эсэх
3. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан эсэх
4. Худалдаж буй тамхи, тамхин бүтээгдэхүүний мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрүүл мэндийн дүгнэлт, гарал үүсэл, баталгаажилттай эсэх
5. Тамхи, тамхин бүтээгдэхүүний хаяг шошго нь стандартын шаардлага хангасан эсэх
6. Тамхины эрүүл мэндийн зурагт анхааруулга нь янжуур тамхины нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-иас багагүй хувийг эзэлсэн эсэх
7. Тамхин бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөний талаар том хэмжээтэй, тод харагдахуйц, гаргацтай бичсэн, зургаар харуулсан эсэх
8. Анхааруулга болон бусад шаардлагатай мэдээлэл нь монгол хэл дээр бичигдсэн эсэх
9. Тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон хадгалалтын дуусах хугацааг заасан эсэх
10. Тамхийг худалдааны байгууллагын кассын дэргэд байруулахгүйгээр тусгайлан лангуугаар худалдаалдаг эсэх
11. Худалдагч нь хуульд заасан 21 нас хүрсэн эсэх
12. Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м.кв -аас доош талбай бүхий барилга байгууламжид байрлуулсан, утаат тамхи татах зөвшөөрдсөн цэгт утаат тамхийг татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байршуулсан эсэх
13. ААНБ нь хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг эсэх зэрэг асуумжын хүрээнд тус дүүрэгт тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

 

 

 


Тамхи худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй