Шууд Chart

“Нарны гүнж” хүүхэд харах үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байна

2019-04-23 16:38:31

Баянзүрх дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Нарны гүнж хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж буй хоолны хэрэгслийн цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийгээгүй, хоол хүнсний бүтээгдэхүүний  хадгалалтын горим зөрчсөн, хүүхдийн өрөөнд цэвэр усны шугамаас ус алдаж шалан дээр нэвчсэн, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу удирдлага болгон шийтгэл ногдуулан, зөрчлийг арилгах албан даалгавар өгч  биелэлтийг хангуулан ажиллалаа гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

 

 


“Нарны гүнж” хүүхэд харах үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй