Шууд Chart

“Хэрчсэн гурил”-ын цех, технологийн урсгал буруу ажиллаж байна

2019-04-23 16:49:10

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Ариунсүлжээ ХХК-ий “Зөв амттай хэрчсэн гурил”-ын цехэд хяналт шалгалт хийхэд технологийн урсгал буруу, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний агуулахгүй, өдөр тутмын бүртгэл хөтлөлт  тэмдэглэл  хөтөлдөггүй, ажлын байрны хана тааз нь угааж халдваргүйтгэх боломжгүй материалаар хийгдсэн, дотоод хяналтын журамгүй, таазны хэсгийн будаг шохой хуурсан гэх мэт зөрчил илэрлээ. Зөрчлийн Тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу  шийтгэвэр ногдуулж, хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа гэж Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс мэдээллээ.

 

 


“Хэрчсэн гурил”-ын цех, технологийн урсгал буруу ажиллаж байна  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй