Шууд Chart

Касым-Жомарт Токаев эрх баригч намаас нэр дэвшинэ

2019-04-23 17:20:56

Казахстаны анхны Ерөнхийлөгч, “Нур Отан” намын дарга Нурсултан Назарбаев ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас Касым-Жомарт Токаевыг нэр дэвшүүлэх санал гаргалаа.

Нурсултан Назарбаев мягмар гарагт болсон “Нур Отан” намын 19-р ээлжит бус их хуралд үг хэлэх үеэрээ “Би Касым-Жомарт Токаевыг Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхийг хүсч байна. Түүнийг өнөөдөр хамгийн тохирох нэр дэвшигч гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр Касым-Жомарт Токаевыг олон жил хамт ажилласан болохоор мэднэ гэсэн байна. “Касым-Жомарт Токаев нь казах түмний эв найрамдал, тэгш эрхийн бодлогыг бүрэн баримтлах хүн” гээд Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихийг уриалжээ.

Касым-Жомарт Токаев ч анхны Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, “Нур Отан” намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь өдгөө 65 настай. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нурсултан Назарбаевыг Төрийн тэргүүний бүрэн эрхээ өгсний дараа тус улсын Ерөнхийлөгч болсон юм.

Үүнээс өмнө тэрбээр Казахстаны Парламентийн дээд танхимын даргаар ажиллаж байсан. Тэрбээр энэ сарын 9-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг зарлаж, энэ дагуу ирэх зургаадугаар сарын 9-нд сонгууль явуулахаар болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Касым-Жомарт Токаев эрх баригч намаас нэр дэвшинэ   
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй