Шууд Chart

“Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийн давж заалдах гомдлыг хүлээн авсангүй

2019-04-23 17:27:30

Мьянмар улсын Дээд шүүх “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийн давж заалдах гомдлыг хүлээн авсангүй. Тэдэнд Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэж долоон жилийн ял оноосон юм. 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд Мьянмар улсаас “Ройтерс”-ын хоёр сэтгүүлчид долоон жилийн ял оноосон. Сэтгүүлчид лалын шашинт рохинжа нар болон Ракхайн мужид болж байгаа үйл явдлыг өргөн хүрээтэйгээр дамжуулсныхаа төлөө Төрийн нууцын тухай хууль зөрчсөн гэж шийтгүүлжээ.

Мьянмар улсын засаг захиргаа рохинжа нарыг Бангладешаас ирсэн хууль бус цагаачид гэж үздэг тул иргэншлийн эрхийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл энэ иргэдийн олонх нь Мьянмарын газар нутагт олон жилийн турш амьдарч байгаа юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард “Ройтерс”-ын сурвалжлагчдын өмгөөлөгчид оноосон ялаар нь давж заалдах хүсэлтээ гаргасан. Түүнчлэн прокуророос сэтгүүлчдийг нууц мэдээлэл цуглуулж, Мьянмарын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах зорилготой байсан гэдгийг баталж чадаагүй гэж өмгөөлөгч нар нь мэдэгдсэн байна. Ингээд нэгдүгээр сарын 11-ний өдөр Янгоны Дээд шүүхээс давж заалдах гомдлыг нь хүлээн аваагүй байна.

Тиймээс сэтгүүлчдийн өмгөөлөгчид хоёрдугаар сарын 1-нд ялыг хэрэгсэхгүй болгох хүсэлт бүхий давж заалдах гомдол гаргасан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

“Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийн давж заалдах гомдлыг хүлээн авсангүй  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй