Шууд Chart

Дарханы замыг бүтнээр нь хаахгүй, хэсэгчлэн хаана

2019-04-23 17:25:31

Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам болох Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.6 километр урттай, тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй автозамыг шинээр барих шийдвэрийг 2018 онд Засгийн газраас гаргасан байдаг.

Зам, тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ:

"Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа, мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байна.

Үндсэн замын ажлыг түр зам гаргаж дууссаны дараа эхлүүлэх бөгөөд Дарханы замыг бүтнээр нь хаахгүй, 2-5 километрээр хэсэгчлэн хааж, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн" гэсэн мэдээллийг өгсөн байна.

 

Эх сурвалж: АТҮТ


Дарханы замыг бүтнээр нь хаахгүй, хэсэгчлэн хаана  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй