Шууд Chart

Осол, гэмтлийн үед анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх сругалт зохион байгууллаа

2019-04-23 17:54:44

Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 05-29 насны хүүхэд, залуучуудын амь насаа алдах үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. 

Осол гэмтэл нь хүн амын нас баралтын 3 дахь шалтгаан болж байгаа бөгөөд ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцлон тэмдэглэжээ.

Манай улсад 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142.665 тохиолдол, гадны шалтгаант 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23.7 хувиар, нас баралт 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
Аливаа осол гэмтлийн үед аврах мэргэжлийн бүрэлдэхүүн иртэл эхний ээлжинд иргэд өөрсдөө хүний амь аврах ажлын 70 орчим хувийг гүйцэтгэдэг болох нь эрдэмтэн, судлаачдын судалгаагаар тогтоогдсон байна.

Иймд осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран есөн дүүргийн Ерөнхий боловсролын 28 сургуулийн ахлах ангийн сурагчид, 17 цэцэрлэгийн хүүхэд, багачуудын эцэг, эх, асран хамгаалагч багш, ажилчид болон 28 хорооны хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтнүүдээс бүрдсэн 2890 хүнд осол, гэмлтийн үед үзүүлэх анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх дадал олгох практик сургалтыг зохион байгууллаа.


Осол, гэмтлийн үед анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх сругалт зохион байгууллаа   
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй