Шууд Chart

“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам ирэх зургадугаар сарын 6,7-нд Улиастайд болно

2019-04-24 09:39:41

Дорнын их яруу найрагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам ирэх зургадугаар сарын 6,7-нд Завхан аймгийн төв Улиастайд болгохоор зохион байгуулах комисс өчигдөр шийдвэрлэжээ.

Уг наадам нь таван жилд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн хувьд найрагчид сүүлийн таван жилд гаргасан номоо гурваас дээш тооны шүлгийнхээ хамт хүргүүлж өрсөлдөх юм байна.

Сонирхуулахад, Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төвөөс 2004 онд зохион байгуулсан дээрх наадамд найрагчид сүүлийн таван жилд хэвлүүлсэн ном, Отгонтэнгэр уул, Хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлгийн хамт оролцож байв.

Ийнхүү Завхан нутгаас төрсөн 10 хутагтын хишигт яруу найрагчаар хэн хэн тодорсныг  танилцуулъя.

Шашин төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ерөнхий сайд асан, Жалханз хутагт Дамдинбазарын хишигт яруу найрагчаар  ардын уран зохиолч Т.Галсан тодорч, цалин цагаан мөнгөөр урласан Отгонтэнгэр хайрханы дүрс, есөн эрднээр шигтгээ суулгасан мөнгөн суврага бүхий “Хутагтын хишигт яруу найрагч” соёрхол, нэг сая төгрөг.

Дилаво хутагт Жамсранжавын хишигт яруу найрагчаар ардын уран зохиолч П.Бадарч.

Норванчин гэгээн Пүрэвжав хутагтын хишигт найрагчаар Ай.Төмөр-Очир.

Ар Халхын алт, мөнгөн тамгат Ялгуусан гэгээн Чимэдцэрэн хутагтын хишигт найрагчаар Л.Мягмарсүрэн.

Арь гэгээн Чанаравхутагтын хишигт найрагчаар М.Уянсүх нар  тодорч тус бүр нэг сая төгрөгийн эзэн болсон юм.

Мөн Хамба гэгээн Жамбалдорж хутагтын хишигт найрагчаар Б.Баттулга.

Билэгт ламын хувилгаан Дашдорж хутагтын хишигт найрагчаар Б.Мягмаржав.

Ачит ламын хувилгаан Вандандорж хутагтын хишигт найрагчаар Д.Баянтунгалаг.

Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Г.Гэндэнжамц хутагтын хишигт найрагчаар Ж.Баяржаргал.

Мяла багшийн дүр Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов хутагтын хишигт найрагчаар П.Нямлхагва.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагналын эзнээр “Болор цом”-ын дэд байрын шагналт О.Цэнд-Аюуш шалгарч байсан юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам ирэх зургадугаар сарын 6,7-нд Улиастайд болно   
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй