Шууд Chart

Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу

2019-04-24 10:01:11

Бүхий л өвлийн дугуйг маш хүйтэнд замтай барьцалдах чадвараа алдахгүй байхаар хийсэн байдаг. Үүнд мэдээж мөстэй, цастай, гулгаатай замууд багтана. Ингэхийн тулд резин нь зөөлөн, уян хатан шинж чанартай байдаг. Энэхүү онцлогоос шалтгаалж хээ нь илүү гүн, мөн хээний загвар нь ер бусын өвөрмөц байх нь элбэг.

ЯАГААД ӨВЛИЙН ДУГУЙГ БҮХ УЛИРАЛД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ

Дээр хүйтэнд зориулсан учраас өөрийн гэсэн онцлогтой талаар дурдсан. Харин дулаан үед цас, мөсийг зүсэж жолоодох чадварыг хадгалах шаардлагагүй тул чухал хэрэгцээ огт гарахгүй.

-Халуунд түргэн элэгдэнэ: - Зуны болон бүх улирлын дугуйг бодвол өвлийн хээ нь илүү уян хатан шинж чанартай. Температурын дулаарлаас хамааран элэгдэл түргэн явагддаг аж. Зун болон бүх улирлын дугуй нь энэ нөхцөлд харьцангуй удаан ашиглах боломжтойгоор хийгдсэн байдаг. Учир нь резин хатуу хийцтэй байдаг. Үүнээс гадна өвлийн дугуй нь хээ зөөлөнтэй тул аяллаар хад чулуутай газар явахад амархан хагарах эрсдэлтэй.

-Үзүүлэлтийг бууруулна: - Дулаанд өвлийн дугуй нь зун болон бүх улирлын дугуй шиг жолоодлогыг хангаж чадахгүй. Хэрвээ та рулээ зөөлөн, гарын аясаар, хурдан маневр хийхийг хүсэж байгаа бол дугуйн зөөлөн шинж чанар нь шууд саад болдог.

-Буудах аюултай: - Дугуйн хээнээс гадна ашиглалтын хугацаа гэж бий. Хэрвээ энэ нь өнгөрсөн (дугуйн ашиглах хугацаа, үйлдвэрлэгдсэнээс хойш 3-4 жил) дугуй ашиглаж байгаа бол халуунд, шулуунд хурдлахгүй байх, хэт их ачаа ачихгүй байх, замаа мэдэрч явах гэх мэт зөвлөгөөг дагаарай. 


Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу   
Үзсэн: 2010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Үнэн [127.0.0.xxx] 2019-04-25 07:48
Ямарч аюулгүй.элэгдэл арай хурдан
Dorjoo [127.0.0.xxx] 2019-04-25 07:02
Ystoi hudlaa medeelel bnda. Uvliin duguitaigaa zun bnga yvaad 6 jil blj bn. zugeer l bndag.

Бидэнтэй нэгдээрэй