Шууд Chart

Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсдаа тэргүүлдэг

2019-04-24 11:50:00

Өмнөговь аймаг нь заг бүхий ойн сангийн талбайгаар улсдаа хоёрдугаарт буюу Говь-Алтай аймгийн дараа ордог. 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1189226 га талбайд тархсан заган ойтой.

Таримал ойн сангийн талбайн хэмжээгээр улсдаа нэгдүгээрт ордог байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих идэвхийг өрнүүлэх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар 15148 мод тарьж ургуулсан 65 иргэнд 17.2 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Түүнчлэн 2013-2018 онд нийт 2.272.468 мод тарьж ургуулан, ногоон байгууламжийг 2398.2 га талбайгаар нэмэгдүүлсэн байна.


Өмнөговь аймаг таримал ойн сангаар улсдаа тэргүүлдэг   
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй