Шууд Chart

Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

2019-04-24 11:26:09

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж байна. 

Маргааш буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна.

Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очихоо мартуузай.

Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах бөгөөд аюулгүйн талбайн байршлуудын жагсаалтыг хүргэе. 


Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй