Шууд Chart

Г.Амаржил: Корсет бүс нь нуруу бөөрний эрүүл мэнд, галбиртаа анхаарч байгаа хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг

2019-04-24 12:45:35

“Хатан брэнд” хэмээх нуруу хамгаалдаг болон гоёлын бүс буюу корсет урладаг Г.Амаржил урлаж байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бүсгүйчүүдийн хамгийн их сонирхдог зүйлийн нэг, өдөр тутмын гангараа болдог уг бүсний ач холбогдол хийгээд авьяаслаг бүсгүйн үзэл бодлын талаар ярилцлаа.  

-Танай брэнд хэзээ байгуулагдсан бэ?

-2018 онд. Манайх зөвхөн тухайн үйлчлүүлэгчдээ зориулж хийдэг. Мөн судалгаа шинжилгээ, тооцоолол гаргаж загвараа шийддэг.

-Нийт хэдэн загвар гараад байна вэ?

-Үндсэн 56 дахь загвараа албан ёсоор баталгаажуулж, худалдаанд гаргаад байна. Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл биед эвтэйхэн, гоо сайханыг илүү тодотгоод зогсохгүй өдрийн турш зүүж хэрэглэх боломжтой. Мөн нуруу бөөрний эрүүл мэнд, галбиртаа анхаарч байгаа хүмүүст эерэг нөлөө үзүүлдгээрээ маш том онцлогтой.

-Ямар материалаар хийдэг вэ?

-Нэхээсүүдийн хувьд нягтаршил сайтай, эдэлгээ сайтай суналттай, чийг таталтгүй материалыг үндсэн бие болгон сонгож, түүн дээр нь гоёлын арьс шир болон гоёмсог өнгө өнгийн түгжээг байршуулдаг.

-Нэг корсет хийхэд хэр их хугацааг зарцуулаг вэ?

-45 минут. Нарийвчилсан загвар 14 хоног хүртэл одоогоор хийгдээд байна. Цаашдаа гоёлын бүснээс гадна олон төрлийн гоёл чимэглэл, цэцгэн хэлхээ толгойн гоёл, ээмэг зүүлт бугуйвч, бэлэг дурсгал гадуур хувцас руу чиглэж ажиллана.

-Зүү, утас нийлүүлэхээс гадна өөр ямар нууц авьяастай вэ?

-Бүх нууц авъяасаа би ил гарсан гэж боддог. Намайг дуулдаг гэдгийг ихэнх хүн мэднэ. Багадаа уран нугардаг байсан бол одоо хааяа төгөлдөр хуур, гитар ч тоглоно.

-Таны хувцаслалт маш гоё эмэгтэйлэг, эрхэмсэг, дэгжин юм. Стиль имижээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Стиль имиж нь хүний дотоод зан чанарыг илэрхийлдэг. Мөн хамгийн чухал нь уулзаж байгаа хүнээ хүндэтгэж байна гэсэн үг. Тиймээс би өдөр бүрийн ажлынхаа төлөвлөгөөнөөс шалтгаалж хувцасаа сонгож өмсдөг.

-Хамгийн анхны “Хатан бүс”-ний худалдан авалтыг хэн хийж байсан бэ?

-Манай том бэр дүү. Би энэ мөчийг хэзээ ч мартахгүй ээ. Одоо ч бодоход сэтгэл догдолж байна.

-Таныг аз жаргалтай болгодог зүйл юу вэ?

-Итгэл үнэмшил. Түүнтэй холбоотой бүх зүйлс.

-Мартагдашгүй мөч гэвэл ...

-Нэг шоу нэвтрүүлэгт орж байхдаа сүүлийн шатанд нь шалгарч үлдээд, баярласандаа тайзнаас шууд гүйж буугаад ээжтэйгээ тэврэлдээд үнсүүлж байснаа бодохоор үнэхээр мартагдашгүй сайхан үе байсан.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Гэр бүл, найз нөхөдтэйгээ л өнгөрүүлдэг.

-Юунаас урам зориг авдаг вэ?

-Бусдад чин сэтгэлээсээ хандсаныхаа хариуд түүнээсээ эргээд чин сэтгэлийн хариу болон магтаалын үгнээс урам, хүч авдаг. “Юу тарьсан түүнийгээ хураана” гэдэг биз дээ.

-Тэгвэл хүмүүст юу гэж хэлэх дуртай вэ. Хэрхэн урам өгдөг вэ?

-Маш сонин урам өгдөг гэх үү дээ. “Өнөөдөр сайхан эхэлж байгаа ч хэзээ нэгэн цагт хэцүү цаг хугацаа ирж холдох, орхих тухай бодол маш их ирнэ. Тэгэхээр багахан бэрхшээл ирэхэд унахгүй зогсох хүчтэй байхын тулд цаг хугацаа алдалгүй өнөөдөр хичээх хэрэгтэй шүү “ гэж л их хэлдэг дээ.

-Сүүлийн үед хамгийн их татагдаж байгаа брэндүүд ...

-“Dior” их цэмцгэр, гоо зүйтэй санагддаг. Миний өөрийн дотооддоо мэдрэх гоо сайхан мэдрэмжийг илэрхийлсэн маркетинг хийж чаддаг учраас үлгэр жишээ авах дуртай.

-Өөрийгөө түүнгүйгээр үнэхээр төсөөлж чадахгүй гэж бодож буй нэг төрлийн хувцас нэрлээч?

-Корсетон бүс л дээ. 14 жил энэ бүсээ хэрэглэж байна. Надад одоогоор нурууны муруйлт, суулт байхгүй. Бөөр нуруу эрүүл байгаа нь маш сайхан санагддаг.

-Ирээдүйд өөрийгөө ямраар төсөөлж байна вэ?

-Эрх мэдэлтэй, хүчтэй эмэгтэй гэхээс илүүтэй сайн хичээж зүтгэж байгаад амжилтанд хүрснийхээ дараа тусламж хэрэгтэй хүмүүст хэрэгтэй зүйлийг нь бүтээх. Мөн энэрэнгүй олон хүмүүст урам зориг өгдөг эмэгтэй болохыг хүсч байна.

–Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Амаржил: Корсет бүс нь нуруу бөөрний эрүүл мэнд, галбиртаа анхаарч байгаа хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
人格侮辱应该的对象是中国司法警察 [127.0.0.xxx] 2019-04-28 16:05
中国司法警察对药物戒治人员专业性人格侮辱并使用刑具

Бидэнтэй нэгдээрэй