Шууд Chart

Ц.Анударь "Токио-2020" олимпийн эрх авлаа

2019-04-24 14:19:06

Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчин Цолмонбаатарын Анударь 2020 оны зуны олимпийн наадмын эрхээ авлаа. 

Тэрбээр БНХАУ-ын Бээжин хотноо ид үргэлжилж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд зургадугаар байрт шалгарч, дээрх болзлыг биелүүлэв.  

Түүний өмнө жагссан нэгээс дөрөвдүгээр байрын тамирчид өмнөх тэмцээнүүдэд олимпийн эрхээ аваад байсан билээ.

“Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Анударь "Токио-2020" олимпийн эрх авлаа  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nansaa [127.0.0.xxx] 2019-06-07 14:43
Мундаг дүүдээ баяр хүргэж амжилт хүсэе!

Бидэнтэй нэгдээрэй