Шууд Chart

Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2019-04-24 14:52:28

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар болж байгаа бөгөөд урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо. 

Хоёр дахь манай улсаас таван бөх барилдснаас 74 кг-ын жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр, 86 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Б.Отгонбаяр Бахрейний Адам Батыровтой, Г.Ганхуяг Узбекистаны Абдурасул Вахобовтой тус тус медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанаа хийнэ. 

Харин 61 кг-д ОУХМ Ц.Цогбадрах БНСУ-ын Ким Жин Чоелд 1:2-оор, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан БНХАУ-ын бөх Сун Шиаод 4:7-гоор, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл Казахстаны Олег Болтинд 0:2-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 18:00 цагт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй