Шууд Chart

“Кандида Аурис” мөөгөнцрийн халдвар авсан 587 тохиолдол бүртгэгджээ

2019-04-24 15:40:39

Ийн тус эмнэлэгт бүрэн хэмжээний ариутгал хийж, шал, тааз, тоног, төхөөрөмж, цагаан хэрэглэлийг халдваргүйжүүлсэн ч Нью-Йорк болон Иллинойс, Мерилэнд, Нью-Жерси зэрэг 12 мужид мөөгөнцрийн халдвар авсан 587 тохиолдол бүртгэгджээ. Цаашлаад өвчтөнүүдийн 50 орчим хувь нь 90 хоногийн дотор нас баржээ. Түүнчлэн энэ төрлийн мөөгөнцрийн халдвар авсан 18 тохиолдол Хятадад бүртгэгдсэн талаар “Вэйбо” цахим хуудас мэдээлжээ.

“Супер мөөгөнцөр” гэгддэг “Кандида Аурис” мөөгөнцөр анх 2009 онд япон өвчтөнөөс илэрчээ. Эл мөөгөнцөр дархлаа нь муудсан, ужиг хүнд өвчтэй, өвчтөний арьс, салст, эмнэлгийн багаж төхөөрөмж, цагаан хэрэгслийн гадаргуу дээр үүсэж, халдваргүйжүүлээгүй тохиолдолд тархдаг юм байна. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд “Супер мөөгөнцөр”-ийн халдвар авсан өвчтөнийг нэн яаралтай тусгаарлах, ариун цэвэр сахиулах, тухайн эмнэлэгт халдваргүйжүүлэлт хийж, нэг удаагийн багаж, хэрэгсэл, тариур ашиглах зэрэг арга хэмжээ авах ёстой аж.

Дашрамд дуулгахад, “Кандида Аурис” мөөгөнцөр эрүүл, дархлаа сайтай хүнд хор хөнөөл учруулахгүй. Харин хүнд өвчтэй, антибиотик байнга хэрэглэдэг хүнд халдварлах магадлал өндөр аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Кандида Аурис” мөөгөнцрийн халдвар авсан 587 тохиолдол бүртгэгджээ  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй