Шууд Chart

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

2019-04-25 13:30:21

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2163.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1969.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 3 дугаар сард 709.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 54.7 (7.2хувь) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 816.8 тэрбум төгрөгт хүрч, 222.7 (37.5хувь)тэрбум төгрөгөөр өсжээ.


Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй