Шууд Chart

Шри ланкийн Ерөнхийлөгч тусгай албадын удирдлагуудыг огцруулахаа зарлалаа

2019-04-25 13:54:54

Шри ланкийн Ерөнхийлөгч  тус улсын   тусгай албадын  өнгөрсөн ням гаригт цуврал  халдлага  гарахаас  урьдчилан сэргийлж чадаагүйг  хүлээн зөвшөөрсөн  байна. Тусгай  албадынханд  ийм  халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл байсан ч  тэдгээрийгээ  улс  орны удирдлагуудад  мэдээлж, тайлагнаагүй гэдгийг  мэдэгдсэн юм.

Маитрипала  Сирисена Шри-Ланкийн Ерөнхийлөгч: өнөөдөр  тусгай албадынханд  цуврал халдлагуудад бэлтгэж байгаа тухай  урьдчилсан анхааруулсаар байхад  яагаад  таслан зогсоож урьдчилан сэргийлж  чадсангүй вэ гэдэг  асуулт ихээр тавигдаж  маргаан үүсгэж байна. Тагнуулын албадынхан гадны тусгай  албадаас авсан энэ мэдээллээ   холбогдох албан тушаалтнуудаар  дамжуулан  Ерөнхийлөгчид мэдэгдсэн  бол шаардлагатай  арга хэмжээг шуурхай авах байсан. Тиймээс  хариуцлага алдсан  албаныханд хатуу арга хэмжээ авахаар шийдвэрлээд  байна.  Ойрын  өдрүүдэд би  цагдаа, аюулгүй байдлын хүчнийг  бүхэлд нь өөрчилж шинэчлэх болно.  24 цагийн  дотор хүчний бүх байгууллага, тусгай албадын  дарга нарыг огцруулна.

Шри ланкийн  тагнуул тусгайхан   хангалтгүй  ажилласан гэдэг  Шри Ланкийн Ерөнхий сайд  Ранил Викрамасингх  ч  мэдэгдсэн  юм. Тэрээр Коломбо хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр  Ерөнхийлөгчөөс гадна  засгийн газрын тэргүүнд  ч  тусгай албадын гадны  тусгайгийнхний өгсөн мэдээллийг танилцуулаагүйг  мэдэгдсэн байна.   энэ хооронд  цуврал дэлбэрэлтээс болж амиа алдсан хүний тоо нэмэгдсээр сүүлийн  мэдээгээр 359 д хүрээд байна. Мөн тэдгээрийн 45 нь  бага насны хүүхдүүд байгаа тухай ЮНИСЕФ мэдэгдэж байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны тухайд нийт 60 хүнийг  сэжиглэн саатуулсан  байна.

Мөрдөгчид  энэ  дэлбэрэлтүүдийг  үйлдэхэд  9 амиа золиослогч ашигласан хэмээн  үзсэн төдийгүй тэднээс 8  ийнх нь цогцсыг таниулсан байна. Амиа золиослогчид дотор нэг эмэгтэй байсныг ч мэдээлж байна.   Шри Ланкийн мөрдөгчдөд   АНУ ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд  дэмжлэг  үзүүлж байгаа тухай  Америкийн дипломат төлөөлөгчийн  газраас мэдээлснийг  хэвлэлүүд дамжуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шри ланкийн Ерөнхийлөгч тусгай албадын удирдлагуудыг огцруулахаа зарлалаа  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй