Шууд Chart

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Трамп Ерөнхийлөгчид импичмент зарлахыг эсэргүүцжээ

2019-04-25 14:37:53

АНУ-ын  Төлөөлөгчдийн танхимын тэргүүн   Нэнси Пелоси  Ерөнхийлөгч Дональд Трампад  импичмент зарлах Ардчилсан намынхаа  гишүүдийн шаардлагыг дэмжихээс  татгалзсан  байна.  Конгресст Ардчилсан намаас сонгогдсон  хэсэг гишүүн  өнгөрсөн  7 хоногт  тусгай прокурор  Роберт Мюллерийн танилцуулсан тайлан илтгэлд   ОРосын гэгдэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд   Цагаан ордны  тэргүүн  нөлөөлөхийг оролдсоныг батлах олон тооны баримт  байна гэж үзэж байна.

Тиймээс тэд Конгресст Ерөнхийлөгч Трампад итгэл  үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлэхийг  шаардаж байлаа. Харин  төлөөлөгчдийн танхимын тэргүүн хатагтай Пелоси импичмент зарлах уриалгаа гаргахаа зогсоохыг  намынхаа гишүүдэд хандаж уриалсан байна. Түүнчлэн  Ерөнхийлөгч  Трампын  сайтар нууц  байгаа бодит үнэнийг  илчлэхийн тулд  хэдийн эхлүүлчихээд байгаа мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх  ёстой хэмээн  тэрээр үзэж байна.

АНУ-ын Конгрессийн доод  танхимын  дарга  өнгөрсөн  7 хоногийн сүүлээр  Ардчилсан намын олонхийн бүлгийн гишүүдэд хандсан уриалга бүхий  захидал илгээсэн  байна.  Үүндээ  Ерөнхийлөгчийг хуулийн хариуцлагад татах  боломж олгохуйц баримтуудыг импичмент зарлалгүйгээр олж  тогтоох боломж гэж шзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Трамп Ерөнхийлөгчид импичмент зарлахыг эсэргүүцжээ  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй