Шууд Chart

“Фэйсбүүк” гурван тэрбум ам.долларын алдагдал амсжээ

2019-04-25 15:06:16

Фейсбүүк компани 2019 оны эхний 3 сарын байдлаар холбооны худалдааны комиссын мөрдөн шалгах ажиллагааны явцад гурван тэрбум ам.долларыг алдсан байна. Энэ тоо цаашид 5 тэрбум хүртэл өсөж магадгүй гэж компанийн талаас онцолсон юм. Энэ талаар фейсбүүкийн улирлын тайланд бичсэн байна. Тус компанийн нийт зардал 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80 хувиар өссөн буюу энэ нь 11,7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлтэд холбооны худалдааны комиссын мөрдөн шалгах ажлын явцад үүссэн гурван тэрбум ам.долларын хохирлыг багтаасан байна.

Энэ нь нийгмийн сүлжээний хэрэглэгчийн хувийн мэдээллийг маркетингийн зорилгоор гуравдагч талын компанид шилжүүлэхтэй холбоотой учирсан алдагдал гэж тайлбарлаж байна. Энэхүү тайланд Фейсбүүкийн орлогын өсөлтийн талаарх мэдээллийг ч гэсэн нийтэлсэн. 2019 оны эхний гурван сарын байдлаар фейсбүүк компани 15 тэрбум ам.долларын ашиг орлоготой ажиллажээ.

Харин өнгөрсөн оны мөн үед 11,9 тэрбум ам.долларыг олж байжээ. Оны эхний улирал маш ашигтай, ажил бүтэмжтэй байлаа цаашид орлого үргэлжлэн өсөх болно гэж олон нийтийн цахим сүлжээн дэх хамгийн их хэрэглэгчтэй Фейсбүүк хуудсыг үндэслэг Марк Закерберг хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Фэйсбүүк” гурван тэрбум ам.долларын алдагдал амсжээ  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй