Шууд Chart

Мал төллөлт 47,7 хувьтай байна

2019-04-25 15:40:24

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70хувь нь өвстэй, 30хувь нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.

1150,0 мян хээлтэгчээс 4 сарын 25-ны байдлаар 47.7хувь хувь буюу 548.8 мян толгой хээлтэгч төллөж, 549.6 мян толгой төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна.

Нийт төллөх ингэний 55,6хувь, гүүний 3,5хувь, үнээний 10,7хувь, эм хонины 63,4хувь, эм ямааны 44,1хувь төллөж, ботго 15551, унага 1124, тугал 1163, хурга 181524, ишиг 350264, нийт 549,6 мянган төл бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.


Мал төллөлт 47,7 хувьтай байна  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй