Шууд Chart

Ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ

2019-04-25 16:01:15

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, Зэвсэгт хүчний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсаас ой хээрийн түймэр хил даван ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийн албаны хүмүүс онцолж байна.


Ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй