Шууд Chart

Монгол Хятадын экспог ирэх 9 сард зохион байгуулна

2019-04-25 17:51:50

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид  БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн урилгаар 4 дүгээр сарын 25,26 өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2019.04.24/ БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян Монгол улсын ерөнхийлөгчид бараалхлаа.

Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтаж өнөөдөр /2019.04.25/ хэлэлцээр хийлээ. Энэхүү хэлэлцээрийн үеэр Монгол улс, БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт МУ-ын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын  Худалдааны сайд Жунь Шан нар гарын үсэг зурлаа. “Монгол Хятадын экспо” гуравдах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны удирдлагаар энэ жилийн 9 дүгээр сард  ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад үзэсгэлэн яармаг, хурал форум, соёлын солилцоо, аялал жуулчлалын зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар  бэлтгэл ажилдаа ороод байна.

 
 
 

Монгол Хятадын экспог ирэх 9 сард зохион байгуулна  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй