Шууд Chart

Эцэг, эхчүүд хүүхдээ улаан бурхны вакцинд хамруулахгүй байх эрхгүй болжээ

2019-04-25 18:16:16

Вашингтон мужийн удирдлагууд эцэг эхчүүдийг хүүхдээ вакцинд хамруулахгүй байх эрхгүй болгожээ. Мужийн хууль тогтоогчид энэ талаарх шийдвэрийг мягмар гарагт гаргаж, эцэг эх нь хүүхдээ улаан бурханы вакцинд хамруулахгүй байх боломжгүй болгосон байна.

Гэхдээ эрүүл мэндийн болоод шашин шүтлэгээсээ шалтгаалан дархлаажуулалт хийлгэдэггүй тохиолдлуудыг хүлээн зөвшөөрч хэвээр үлдээсэн байна.

Учир нь он гарсаар  АНУ-ын хэмжээнд улаан бурхнаар өвчлөгсөд 600 даваад байгаа бол Вашингтонд 74 тохиолдол гарчээ. Үүний дийлэнх нь нэг тойргийн хүмүүс бөгөөд, 10-аас доош насны вакцин хийлгээгүй хүүхдүүд байна.

Одоо мужийн хууль тогтоох байгууллагаас гарсан энэ шийдвэр амбан захирагчид хүрч, батлагдах нь бараг тодорхой болоод байгаа юм байна. Вашингтон мужийн захирагч Жэй Инслий вакцинд хамрагддаггүй байдлыг хязгаарлах нь зүйтэй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Эцэг, эхчүүд хүүхдээ улаан бурхны вакцинд хамруулахгүй байх эрхгүй болжээ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй