Шууд Chart

МИАТ компани нислэгээс хоцрохгүй байхыг зорчигч бүр рүү утасдаж сануулав

2019-04-25 19:20:28

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм, Олон улсын Иргэний нисэхийн байгууллага болон компанийн холбогдох дүрэм, журмаар заасан чиг үүргийн дагуу бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан тухайн өдрийн заасан цагийн нислэгээс зорчигчдыг хоцроохгүйн тулд Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр олон давтамжтайгаар цацахаас гадна тухайн өдрийн нислэгийн зорчигч бүр рүү (OM135 TTL115 PAX, OM305 TTL182 PAX )утсаар ярьж хоцрохгүй байхыг сануулсан байна.


МИАТ компани нислэгээс хоцрохгүй байхыг зорчигч бүр рүү утасдаж сануулав  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй