Шууд Chart

Аялахад хамгийн аюултай 10 орон

2019-04-26 10:00:00

Хүний амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай мөчийн чухал хэсэг нь аялал. Гэхдээ аяллаа эхлэхийн өмнө аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал.

Тэгвэл манай сайт аялахад хамгийн аюултай 10 орны талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.

  1. Украйн

Украйн улс, ОХУ-ын хоорондын маргаантай асуудал одоо ч намжаагүй. Зэвсэгт мөргөлдөөн Зүүн бүсэд нь нэлээд гарч байгаа. Тиймээс орон нутгийн иргэд болон гадны аялагчид Украйн руу зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

  1. Египет

Египет дэх аюул, заналхийлэл харьцангуй буурч байгаа ч аялалд гарахад төдийлөн тохиромжтой биш. Учир нь терроримзийн бүлэг бослого гаргаж, халдлага үйлдсэн хэвээр байгаа. Тэд хэзээ зогсох нь тодорхойгүй. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөөс нь арга хэмжээ авч байгаа ч бослого мөргөлдөөн дуусах хүртэл ямар хохирол учруулахыг таашгүй.

  1. Гондурас

Латин Америкт байрладаг Гондурас улсад олон үзэсгэлэнтэй газар байдаг ч аяллын төлөвлөгөөндөө оруулахад тийм ч таатай улс биш юм. Учир нь Гондурас гэмт хэрэгт өртөж нас барсан хүмүүсийн тоогоор бусад оронтой харьцуулбал дэлхийд дээгүүрт ордог аж.

  1. Кени

Кенийн хөдөө орон нутагт террорист гэмт хэргийн олон бүлэглэл бий. Тэд ойр ойрхон халдлага үйлдэж, бөмбөг дэлбэлж ард иргэдэд хор хөнөөл учруулдаг. Тус улсын ихэнх хот цэргүүдээр хамгаалагдсан, аюулгүй хэдий ч аялагчдад тааламжтай биш. Ялангуяа сонгуулийн үеэр аялахад тохиромжгүй. Учир энэ үед ихэнх хотод жагсаал цуглаан болохын зэрэгцээ хүчирхийлэл, үймээн самуун гардаг.

  1. Эл Сальвадор

Эл Сальвадор нь үзэсгэлэнт уулс, байгальтай боловч хүчирхийллийн гэмт хэргийн гаралт ихтэй. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад олон нийтийн газарт хулгайн гэмт хэрэг их байдаг. Түүнчлэн тус улс олон жилийн турш иргэний дайнд автсан ба одоо ч нийгмийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүй юм байна.

  1. Колумб

Колумб улсад мансууруулах бодисын наймаачин, хүчирхийллийн гэмт хэрэгтэн олон бий. Үүнээс гадна зохион байгуулалттай гэмт хэрэг тус улсын тулгамдсан асуудлын нэг болсон. Тиймээс энх тайвны гэрээ байгуулахаас өмнө Колумб руу аялахгүй байхыг анхааруулдаг.

  1. Венесуэл

Улс төрийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь Венесуэлийн тулгамдсан асуудал болоод байна. Ард иргэдийн тэмцэл, нийгмийн асуудлууд, эсэргүүцэл, тодорхойгүй нөхцөл байдлын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болсон. Түүнчлэн эдийн засгийн хямрал улам бүр газар авсаар байна.

  1. Йемен

Энэ жагсаалтын бусад улс орнуудын нэгэн адил Йемен улсад террорист бүлэглэл олноор байгуулагдсан. Тухайлбал, Ромын бүлгүүд АНУ болон Европын аялагчдыг хүчээр албадан саатуулж мэднэ.

  1. Нигер

Магадгүй та хаа нэгтээ Боко Харамын талаар сонсож байсан байх. Энэ бол тус улс орныг олон жилийн турш айдаст автуулж буй террорист бүлэглэл юм. Үүнээс гадна Нигерт нийтийн тээврийн хэрэгсэл нь хөгжөөгүй, найдваргүй зэрэг олон асуудал бий.

  1. Пакистан

Пакистаны Засгийн газар, тагнуулын байгууллага болон АНУ-ын Засгийн газар хоорондын тэмцэл үргэлжилсээр байгаа. Мөн тус улсад терроризм, олон улсын терроризмын бэлтгэлийн кемп нэлээд байдаг аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Аялахад хамгийн аюултай 10 орон  
Үзсэн: 3072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 09:09
Монголынхоо сайхан үзэсгэлэнтэй газар нутгаар аялаад амрах үнэхээр сайхан ш дээ. Гадагшаа гарч аялж яадаг байнаа. Нэг бол хүчиндүүлнэ үгүй бол хулгай дээрэм хийнэ. Тэгээд яалыг нь дийлэхгүй бөөн бааш
Зочин [127.0.0.xxx] 2019-04-27 18:56
Аялаж яах юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-26 20:24
Сири, Афганистан, Ирак гээд зөндөө л улс дутуу байна ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-26 19:00
There are many more countries that harmful for tourists. Adding to the list Bangladesh -- one unimaginable scary place, Papa New Guinea-- Government has no control over whole country, still has some tribes that could eat human flesh. India-- worst, rudest people one the earth, dangerous for female tourists.

Бидэнтэй нэгдээрэй