Шууд Chart

Ц.Цогтбаяр: Шигшээ багийн ажил нэг л явж өгөхгүй байна

2019-04-26 09:30:00

Чөлөөт бөхийн Азийн АШТ урд хөршид зохион байгуулагдсан. Энэ тэмцээнтэй холбоотойгоор гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр шигшээ багийн багш, “ах дүү” нартаа хаяглан бичсэн захидлаа өөрийн фэйсбүүктээ нийтэлжээ.

Тэрбээр “Хятадад болж байгаа 2019 оны ААШТ-д барилдаж байгаа эрэгтэй тамирчдаа дэмжих гэж хоёр өдөр суулаа. Даанч сэтгэлд минь хүрсэнгүй ээ. Нэгэн цагт энэ багийг ахалж явсан хүний хувьд үнэхээр сэтгэл өвдөж байна. Энэ бол олимпийн өмнөх жилийн чухал бөгөөд маш хариуцлагатай тэмцээн билээ. Би энд ямар нэгэн хэрүүл хийх гэсэнгүй ээ. Шигшээ багийн багш ах нар дүү нар минь та бүхний ажил нэг л явж өгөхгүй байна. Төлөвлөлт, техник тактикийн тал дээр өөрсдөө дийлэхгүй мэдэхгүй байгаа бол өөр хүмүүсээс асууж сурах хэрэгтэй болов уу. Энэ байдлаараа эрхийн тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлэх вэ тунгаан бодно биз ээ. Би эрэгтэй багийг ахлан ажиллаж байх үед Азийн аварга шалгаруулах дөрвөн тэмцээнд давхардсан тоогоор 28 тамирчин барилдуулан хоёр алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 23 медаль авч, дөрвөн тамирчин тавдугаар байрт, нэг бөх наймдугаар байрт орж, Та бүхэн одоогийн байдлаар Азийн аварга шалгаруулах гурван тэмцээнд 28 тамирчин барилдуулахдаа дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль авч, 18 тамирчин медальгүй нутаг буцжээ. Энэ тооны ард ямар их мөнгө үрэгдэж, ямар олон залуус хүсэл мөрөөдлөөсөө няцаж, итгэл найдварын гал нь бөхөж байгааг ойлгож ухаарч байгаа гэдэгт итгэн энэхүү захиаг илгээлээ. Тунгаан бодно биз ээ” гэжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Цогтбаяр: Шигшээ багийн ажил нэг л явж өгөхгүй байна  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-01 11:56
Энэ тайчигч ч олимпоор ганц түлсэн дээ, одоо нэг их ухаантай юм яриад л, ер нь чөлөөтийнхөн амжилт гаргана гэж хэзээ ч байхгүй дээ, дэмий мөрөөдчихсөн юм ярих юм, чөлөөт удахгүй олимпийн төрлөөс хасагдаад баяртай болохын хооронд энэнд мөнгө зарах тэнэг хүн одоо байх уу
зочин [127.0.0.xxx] 2019-05-04 11:19
цагтаа чөлөөт бөх л монголын нэрийг гаргаж явсан бх шүү энэ төрлийнхөө төлөө зүтгэж яваа хүнээ дэижихгүй бол дуугай л бай битгий хүн муул тэнэг минь

Бидэнтэй нэгдээрэй