Шууд Chart

Б.Дөлгөөн хүрэл медалийн эзэн боллоо

2019-04-26 09:18:19

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгөн медальт, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Болормаагийн Дөлгөөн хүрэл медаль хүртэв.

Манай бөхчүүдийн энэ удаагийн Азийн аваргын гурав дахь хүрэл медаль болж байна.

Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Вьетнамын Ти Ли Киуг 11:3-аар, шөвгийн наймд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Энэтхэгийн Лалита Лалитаг 4:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн залуучууд, 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Саки Игарашид 0:9-өөр дийлдсэн.

Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг оноогоор цэвэр (11:0) ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Дөлгөөн хүрэл медалийн эзэн боллоо  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй