Шууд Chart

Өнгөрсөн хоногт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 60 хувиар буурчээ

2019-04-26 11:03:23

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.

Захирамжийн хэрэгжилтэд Нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 500 нэгж буюу 60 хувиар буурчээ.


Өнгөрсөн хоногт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 60 хувиар буурчээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй