Шууд Chart

Владимир Путиныг БНАСАУ-д айлчлахыг урьжээ

2019-04-26 11:52:54

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг БНАСАУ-д айлчлахыг урьжээ. Оросын төрийн тэргүүн ч Ким Жон Уны урилгыг хүлээн авсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг баталж байна.

Владимир Путин, Ким Жон Ун нарын уулзалт пүрэв гарагт Владивосток хотын Оросын арал дээр болсон юм. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хоорондын өнөөгийн байдал, хэтийн чиг хандлагын талаар ярилцаж, цөмийн зэвсгээс татгалзах зэрэг Солонгосын хойгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг тодорхой авч үзсэн байна. Владивосток хотноо болсон дээд хэмжээний уулзалт нь Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны уулзалт юм.

Уулзалтын төгсгөлд Владимир Путин, Ким Жон Уныг “Сонирхолтой агуулга сайтай ярилцагч” гэсэн бол Умард Солонгосын тэргүүн Владимир Путинтай санал бодлоо солилцсоноо “Үнэхээр утга төгөлдөр уулзалт” байж чадлаа гэж тэмдэглэжээ.

Дашрамд дурдахад, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн цагаар 15:00 цагийн үед Владивостокоос буцна гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна. Төмөр замын вокзал дээр түүнийг үдэх албан ёсны арга хэмжээ болох аж.

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путиныг БНАСАУ-д айлчлахыг урьжээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй