Шууд Chart

Эммануэль Макрон: Францчууд илүү их ажиллаж, тэтгэврийн санд төвлөрүүлэх хураамжаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй

2019-04-26 12:08:54

Бүх нийтийн санал хураалт явуулах үйл явцыг хялбаршуулах, энгийн иргэд нь улс орны амьдралд идэвхтэй оролцохын тулд Иргэний оролцооны зөвлөл байгуулах, мөн орлогын албан татварыг бууруулж, тэтгэврийг индексжүүлэх ёстой. Энэ бол үндэсний их мэтгэлцээний үр дүнгээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гаргасан санал, санаачилга юм. Энэ мэтгэлцээнийг “шар хантаазтанууд”-ын эсэргүүцлийн хариу болгон зохион байгуулсан байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон францчуудыг илүү их ажиллаж, тэтгэврийн санд төвлөрүүлэх хураамжаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэж мэдэгдсэн байна. “Франц улс хөрш орнуудаасаа харьцангуй бага ажилладаг. Бид хожуу ажлын байранд гарч, тэтгэвэрт эрт гардаг. Жилд ногдох амралтын өдөр олон. Тиймээс бид энэ асуудлаас хэрхэн гарах вэ гэдгээ бодож үзэх шаардлагатай” гэж тэрбээр мэдэгджээ.

Үүнээс гадна Францын төрийн тэргүүн Шенгений бүсийг шинэчлэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байна. Учир нь дүрвэгчдийг хуваарилах Дублины гэрээ зохих журмаар үйлчлэхгүй, Европын хэд хэдэн улс цагаачдыг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

Цагаачдын асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас дутуугүй чухал гэж Макрон тэмдэглээд “Нээлттэй байхын тулд хэмжээ хязгаартай, хүлээн авахын тулд гэртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хил хязгаартай байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд цагаачдын асуудлыг шийдвэрлэх нь миний хувьд Европын чухал асуудал гэж боддог” гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Эммануэль Макрон: Францчууд илүү их ажиллаж, тэтгэврийн санд төвлөрүүлэх хураамжаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй