Шууд Chart

“Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжиг маргааш, нөгөөдөр тоглогдоно

2019-04-26 12:22:01

БНХАУ-ын эмгэнэлт жүжгийн хаан “Цао  Юү”-ийн зохиол “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг Төв аймгийн Монгол туургатан театрын хамт олон Улаанбаатар хотноо маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 26, 27-нд УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.

Ерөнхий найруулагчаар Монгол туургатан театрын захирал Д.Мөнхбат ажилласан бол жүжигчин Р.Янжиндулам, Д.Цэрэнчимэд, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дарь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир нар оролцон тоглох аж.

Зураачаар С.Бат-Эрдэнэ, дуу шумны техникчээр Ж.Батцэнгэл, гэрлийн  техникчээр Б.Бямбадавга, тайзны машинистээр Ч.Төмөрбаатар, оёдолчноор Ч.Батхишиг нар ажиллажээ.

Энэхүү жүжиг нь “Давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана эрээнтэй бараантай амьдрал үргэлжилж, ариун хайр, гэнэн мөрөөдөл, өш хонзон, атаа жөтөө, Дантесын харц мэт үзэн ядалт, энэ бүхэнд бид хэдийнээ дасан, толгой өндийх ч завгүй амьдарч буй”-г эмгэнэлт цагийг дэлгэн үзүүлэх нь уй гашуу бус, ухаарал нэмэхэд байдаг гэдгийг харуулах аж. Түүнчлэн жад мэт үгийн хурцаар сүлбэж, доройтуулсан ч удалгүй наран мандаж болдгийн учрыг ухааруулах бүтээл ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжиг маргааш, нөгөөдөр тоглогдоно  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй