Шууд Chart

"Дэзэрэт" ОУ-ын энэрлийн байгууллагаас БЗД-ийн энэрэл эмнэлэгт хүчилтөрөгчийн өрөө бэлдэж өглөө

2019-04-26 12:23:35

Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа "Энэрэл" эмнэлэг нь гуч гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ 96 ортой, Улаанбаатар хотын хэмжээнд харьяалалгүй болон зорилтот бүлгийн иргэдэд үйлчилдэг цорын ганц улсын эмнэлэг юм. Тус эмнэлэг нь орон гэргүй хүмүүсийг асрамжлан халамжилдаг, нийгмийн зорилтод бүлэг рүү хандсан үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд харьяалалгүй хүмүүст жилдээ хоёр удаа цээжний рентген зургаар сүрьеэ оношилгоо болон эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийдэг. Эмчилгээний дийлэнх хувийг архины гүн хордлого тайлах, осголт хөлдөлт, бусад халдварт өвчлөлийн эмчилгээ эзэлж байна. Эмнэлгийн зориулалтын байранд чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлд барилга байгууламжийн чанар, орчны тохижилт, ариун цэврийн байгууламж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хүчилтөрөгчийн өрөөтэй байх шаардлага тус эмнэлэгт байсан. Иймд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаатар нар төсөл хөтөлбөр боловсруулж "Дэзэрэт" олон улсын байгууллагатай хамтран нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн өрөөг шинээр тохижуулан, өрөөнд хэрэглэгдэх хүчилтѳрѳгчийн баллон, түүнийг байрлуулах байгууламжийг шинээр барин хүлээлгэн ѳгөв.

"Дэзэрэт" олон улсын байгууллага нь 1994 оноос хойш Монголд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тараах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж хандивлах, ундны цэвэр усны худаг барих зэрэг хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладаг.

Төлөөлөгчдийн санаачилсан энэхүү төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж дараагийн төсөл хөтөлбөр болох Баянзүрх дүүргийн XXII хорооны өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа "Тоног төхөөрөмж хэрэгжих" төсөл эхлэхээр болов.


"Дэзэрэт" ОУ-ын энэрлийн байгууллагаас БЗД-ийн энэрэл эмнэлэгт хүчилтөрөгчийн өрөө бэлдэж өглөө  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй