Шууд Chart

“Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол маргааш болно

2019-04-26 12:36:07

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, нийслэлийн боловсролын газар, Монгол Улсын хүүхэлдэйн театр хамтран “Бидний театр” жүжгийн уралдааныг бүх дүүргийн уран бүтээлчдийн дунд зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ болсон уг уралдааны зорилго нь “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэхэд оршиж байна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болсон бөгөөд театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг гурван жүжиг, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүр, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол маргааш Монгол Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол маргааш болно  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй