Шууд Chart

Сүхбаатар аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний явцтай танилцлаа

2019-04-26 12:47:07

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар болон Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж, тус аймгийн барилга байгууламжийн гүйцэтгэлийн явц, тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх санал хүсэлтийг сонсов.

БСШУС-ын сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийн явц, салбарын эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын болон холбогдох төслийн хүрээнд хийгдэж буй барилга, их засварын ажлын гүйцэтгэлийн чанар, хэрэгжилтийн мэдээлэлтэй нэгбүрчлэн танилцаж, ажил эрчимжүүлэх зөвлөмж өглөө.

Сүхбаатар аймагт Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд 2018 оноос шилжин гүйцэтгэл хийж 2019 онд дуусгах долоо, 2019 онд шинээр хэрэгжүүлэх 11, нийт 18 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж дуусгахаар төсөвт өртгийг нь баталсан байна.

 


Сүхбаатар аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний явцтай танилцлаа  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй