Шууд Chart

АНУ-ын Төрийн департаментын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзав

2019-04-26 12:50:54

Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Браунлитэй 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Вашингтон хотноо уулзав.

Талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан санал солилцох зөвлөлдөх механизм бий болж, Монгол Улс, АНУ-ын ГХЯ хоорондын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг тэмдэглэв.

Тэд ГХЯ, АНУ-ын ЭСЯ хамтран санаачилсан “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монгол иргэд Америкийн цагаачлалын хууль тогтоомжийг мөрдөх тухайлбал, визийн хугацаа хэтрүүлэхгүй аялж, зарим тоон үзүүлэлт эрс сайжирч буйг онцлон тэмдэглэв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай улсын хувьд алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах зорилт тавин ажиллаж буйг онцлов.

2018 оны байдлаар Монгол Улсын 175 мянган иргэн хилийн чанадад оршин суугаагаас 25 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, сурч байна. 


АНУ-ын Төрийн департаментын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзав   
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй