Шууд Chart

Шри Ланкийн нийслэл хотын ОУ-ын нисэх буудлыг түр хаажээ

2019-04-26 14:19:29

Шри Ланкад аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авсан хэвээрээ байна.  Өнгөрсөн ням гаригийн цуврал  дэлбэрэлтээс хойш  дахин халдлага  гарах эрсдэл аюул өндөр байгаа учир  сэжигтэй бүх  тохиолдлуудыг нарийн шалгаж,  шуурхай арга хэмжээнүүдийг авсаар байна.  Өчигдөр  Шри-Ланкийн нийслэл  хотын  олон улсын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаасан  байна.

Тус нисэх буудлын  автомашины  зогсоол дээрээс  сэжиг бүхий машин илрүүлсэн тул  цагдаагийн  албаныхан ийм арга хэмжээ авсан байна. Мөн  нисэх онгоцны  буудал хүрдэг  бүх замуудыг  ч хаасан байна. Тус улсын агаарын орон зайд  нисэгчгүй төхөөрөмжүүд  нисгэхийг хориглосон  шийдвэрийг  иргэний агаарын  тээврийн удирдах газраас нь гаргасан банйа

Өчигдөр Шри Ланкийн Пугода хотын  орчимд бас нэг дэлбэрэлт болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. гэхдээ одоогоор дэлбэрэлтээс болж учирсан гарз хохирлын тухай мэдээлэл алга байна.  Харин өнгөрсөн ням гаригт  болсон  8 дэлбэрэлттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд  сэжиглэн саатуулаад байгаа хүний тоо  76 хүрч  нэмэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шри Ланкийн нийслэл хотын ОУ-ын нисэх буудлыг түр хаажээ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-26 23:50
Сайн байна уу. MNB бол Монголын нэгээхэн том орон зай юмсан. Ингэж бичиж болохгүй байхаа. Бүх өгүүлбэр нь /байна, байна/ гэж төгсөж байна. Энэ байдал дээрээ анхааран уу. Монгол хэл бичгийн дүрэм үзэх хэрэгтэй болжээ.

Бидэнтэй нэгдээрэй