Шууд Chart

“Монголын кино фестиваль” болж байна

2019-04-26 14:23:00

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, кино сонирхогч монгол, чех иргэдтэй хамтран Прага хотын “Пилот” кино театрын дэлгэцнээ дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Монголын кино фестиваль” арга хэмжээг зохион байгуулж байна.

Чех Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр монголын орчин үеийн кино урлагийн эхэн үеийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран сайхны кинонуудаас гадна Бусаны олон улсын кино наадмын шилдэг бүтээл болох найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, “Хүсэл шунал” зэрэг 1963-2015 оны хооронд хийгдсэн найман төрлийн уран сайхны болон баримтат киног чех хадмал орчуулгатайгаар нийтийн хүртээл болгож байна.

Монголын кино урлагийн олон янзын төрөл, жанрын бүтээлүүдээс чехийн үзэгчид манай улсын түүх, соёл, нийгэм, ахуй амьдралын талаар таньж мэдэхийн зэрэгцээ 1990 оноос өмнөх болон дараа үеийн монголын кино бүтээлүүдийг харьцуулан үзэх, судлах боломж олгож байгаа нь энэхүү арга хэмжээний гол онцлог бөгөөд кино фестивалийг зохион байгуулахад “Юнивишн”, “Гуру медиа” зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.


“Монголын кино фестиваль” болж байна   
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй