Шууд Chart

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2019-04-26 15:44:23

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.26 цагт 52 хувийн ирцтэй эхэлж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Өмнөх өдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн учир хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, болосрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарим нэг зөрүү ойлголт үүссэний улмаас УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг харьяалах байнгын хороо, ажлын хэсэгт өгсөн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.


Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй