Шууд Chart

Шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна

2019-04-26 16:06:03

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийслэл дэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болон Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг тавдугаар сарын 15-наас хориглохоор болсон.  

Энэхүү тогтоолоор зөвхөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бөгөөд  нийслэлийн нутаг дэсгэрээр түүхий нүүрсийг тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх талаарх зохицуулалт хийгдээгүй тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд түүхий нүүрс тээвэрлэн, нэвтрүүлэх журам батлахаар төсөлд санал авч эхэллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах үүднээс зарлагын баримтыг нь үндэслэн эрхийн бичиг олгох, хэрэглэхэд үүсэх харилцааг эл журмаар зохицуулах аж. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг мөрдүүлэх, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох үйл ажиллагааг зохицуулна гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

Журмын төслийг ЭНДЭЭС татаж үзнэ үү.

Тус журмын төсөлтэй танилцан, Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876, 11-318551 дугаарт залгаж саналаа өгнө үү.


Шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
уншлаа [127.0.0.xxx] 2019-04-26 16:38
Энэ балай журмаа боль тогтоол чинь хориглоно гэсэн болохоос зөвшөөрлөөр нэвтрүүлнэ гээгүй шүү

Бидэнтэй нэгдээрэй