Шууд Chart

Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар чадавхаа дээшлүүлж байна

2019-05-01 14:17:11

Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдэд зориулсан сургагч багш нарын сургалт өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Энэ сарын 3 хүртэл үргэлжлэх тус сургалтын үйл ажиллагааг нээж нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлэв.

Тэрбээр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 21/03 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-тай хамтран нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч мэргэжилтнүүдэд зориулан “Төсвийн хөрөнгө оруулалтын менежмент”, “Төслийн ашиглалтын хугацааны зардал”, “Салбарын бодлого боловсруулах арга зүй” гэсэн гурван сургалтын модулиудыг эхний ээлжинд боловсруулаад байна. Тус сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь нийслэлийн төрийн албан хаагчдын чадавхыг тогтмол бэхжүүлэх, хүний нөөцийн суурь бааз болох юм. Иймд та бүхэн гурван өдрийн сургалтдаа идэвхтэй хамрагдан сургалтын модулиудыг хэрхэн сайжруулах вэ гэдэг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” хэмээлээ.

Сургалтаар мэргэшсэн нийслэлийн сургагч багш нар нь энэ тав, зургадугаар сард  нийслэлийн бүх хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд, бодлого төлөвлөгч 150 гаруй төрийн албан хаагчдад энэхүү мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах юм.


Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар чадавхаа дээшлүүлж байна  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй