Шууд Chart

Шигшээ тоглолтонд "Аякс Амстердам", “Виллем II” баг шалгарлаа

2019-05-06 09:26:54

Нидерланд Улсын хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өчигдөр орой явагдаж, "Аякс Амстердам" болон “Виллем II” баг шалгарлаа.  

Шигшээ тоглолт 51 мянган хүний суудалтай “De Kuip” цэнгэлдэх хүрээлэнд болж, “Аякс Амстердам” багийн ялалтаар өндөрлөжээ.

"Аякс Амстердам" багаас Д.Блинд, Р.Кристенсен нар тус бүр нэг гоол оруулсан бол К.Хунтелаар дубль хийж, өрсөлдөгчөө буулгаж авсан байна. "Аякс" клуб Нидерландын цомын АШТ-д 18 удаа буюу хамгийн олон түрүүлсэн байдаг ч сүүлд 2010 онд түрүүлж байжээ.

Түүнээс хойш найман жилийн дараа цомын АШТ-д түрүүлж байна. Энэ цом бол тус клубын энэ улиралд хүртэж буй эхний цом болж байна.

"Аякс" улсын цомын АШТ-д түрүүлж байгаа бол лигтээ "ПСВ Эйндховен" клубын хамтаар 30 оноотой эхний байранд бичигдэж байгаа.

Мөн Европын аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, эхний тоглолтдоо ялалт байгуулаад буй. Магадгүй 2-3 цом хүртэх боломж "Аякс Амстердам" багт байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ тоглолтонд "Аякс Амстердам", “Виллем II” баг шалгарлаа   
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй