Шууд Chart

Маргааш Аугаа их ялалтын баярын өдөр...

2019-05-08 15:30:12

Дэлхийн өнцөг булан бүрт зургаан жилийн турш гал дүрэлзсэн тулаан, уй гашуу дүүрэн өдрүүдийг хүн төрөлхтөнд учруулсан их дайныг өдөөгч фашист Германыг шударга хүн төрөлхтөн ялан дийлж, Европ тивд дайныг дуусгасан Аугаа их ялалтын баярын өдөр маргааш тохионо. Европт энэ дайн нь Берлинийг ЗХУ болон Польшийн цэргүүд эзэлж авч, Герман улс ямар ч болзолгүй бууж өгснөөр бүрэн дууссан байна.  

Энэ дайн нь 60 сая хүн /эдгээрийн 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд/ -ий халуун амийг золиослож, дэлхий дахины соёлын үнэт өвүүдийг устган, эртний сайхан хотуудыг газрын хөрстэй тэгшилсэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан юм. Дэлхийн аугаа хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байжээ.

Энэ дайн нь 1939 оны 9 дүгээр сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи, түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европт аугаа том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европын ихэнх нутгийг эзлээд байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Хойд Африкт хүчтэй тулаан хийсээр байв.

1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсноор, дайнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ыг татан оруулсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европын харьяа руу дайрснаар, хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулааны ялагдал, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.

1943 онд Герман улсын Зүүн Европт хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУ-ын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачилгаа алдаж, бүх фронтоо татаж эхэлсэн юм. 1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутгаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв. Эцэст нь Европийн хувьд Берлинй уналтаар төгссөн аймшигт дайны тэр л өдрүүд 1945 оны 5 дугаар сарын 9-нд төсгөл болсон юм.

Хэн ч үл мартаж, хойшид үл давтагдах учиртай балагт дайны төгсгөлийн тэр л өдрүүдийн тухай дурсамж сөхсөн гэрэл зургуудаас уншигч та бүхэнд хүргэж байна.






























































































Маргааш Аугаа их ялалтын баярын өдөр...  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй