Шууд Chart

Монголын өсвөрийн тамирчид 2 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

2019-05-09 15:53:03

Шведийн “Mikasa challenge-2019” гар бөмбөгийн тэмцээнээс Монголын өсвөрийн тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнийг Шведийн Хаант улсын Волейболын холбоо болон “Оrebro Volleybollklubb” зэрэг байгууллагаас хамтран жил бүр зохион явуулдаг.

Өсвөрийн 15 нас хүртэлх тамирчдын дунд зохиогддог уг тэмцээнд оролцох багууд нь 4-7 гэсэн түвшинд хуваагддаг бөгөөд нэг багт дөрвөн хүүхэд тоглоно.  Ингээд ногоон, цэнхэр, улаан, хар хэсгээс шалгарсан багууд медалийн төлөө өрсөлддөг байна.

Тэгвэл Монгол тамирчдын хичээллэдэг Швед дэх “Сүлд” воллейболын клубээс шилдэг зургаан баг хоёр дахь жилдээ амжилттай оролцож чансаагаа ахиуллаа. 2018 онд дөрвөн баг оролцож эрэгтэй баг алтан медалийн эзэн болсон амжилт үзүүлж байсан юм. 

“Mikasa challenge-2019” тэмцээнд 327 баг оролцсон бөгөөд нийт 900 удаагийн тоглолт болжээ. Ингээд монгол хүүхдүүдийн баг бүх хэсгээсээ шалгарснаас охид, хөвгүүдийн дөрвөн баг алт, мөнгөн медалийн эзэд болжээ.





























Нийтэлсэн: Р.Слава

Монголын өсвөрийн тамирчид 2 алт, 2 мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 23:55
Hiuurhun ohindo bayar hurgie. Minii ohin mundag shu

Бидэнтэй нэгдээрэй