Шууд Chart

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна

2019-05-09 18:09:27

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/1024 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах захирамж гаргасан.

Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан.

Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус газарт очиж ажиллан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өглөө. 

Энэхүү спорт цогцолбор баригдсанаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны төдийгүй дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, амарч салхилах газар нэгээр нэмэгдэх боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Хотын захирагч Жуковын хөшөөний хойно авто замын голд байрлах дөрвөн  байгууллагад хуваагаад газрыг нь олгочихсон, олон жил ашиглаагүй орхигдсон, Кино театр бүхий худалдаа, соёл үйлчилгээ зочид буудлын иж бүрэн цогцолборын барилга барих нэрээр  газар ухаж, шороон далан үүсгэсэн нь  хог хаягдлаар дүүрсэн, модон хашаа татаж гэр барьсан нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн орчны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, холбогдох албаны хүмүүст хандан уг асуудлыг шийдвэрлэх чиглэл өгч ажиллалаа.


Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй