Шууд Chart

Японы гайхамшгийн нууц нь "хар сувд" байсан уу...

2019-05-13 12:38:29

Өнгөрсөн зууны эхээр буюу 1904 онд болсон нэгэн сонирхолтой түүхийг та бүхэнд хүргэж байна. Тэр үед Оросын "Аметист" хэрэх онгоц Өмнөд Хятадын тэнгист Данагаас холгүй Японы нэгэн мина зөөгч онгоцыг живүүлжээ. Түүнээс хойш 2 жилийн дараа буюу 1906 оны эхээр Францын "Круле" завь салаар яваа тамирдсан туранхай тэнгисчинг Хойд Аннамагийн эрэг хавиас олжээ. Намайг Имурио Исокава гэдэг. Би №125 мина зөөгч хөлгийн багийн амь мэнд үлдсэн цорын ганц гишүүн юм. Параселийн нэгэн аралд ганцаараа 1,5 жил амьдарсан гэж далайчин өгүүлжээ.

Тэр Япон улсад буцаад гурван жил сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Дараа нь цэргийн яамны тэтгэврээр гэр бүлтэйгээ амьдарсан байна. Тэр арал дээр олж илрүүлсэн гайхамшигт дармал эд эрдэнэсийн тухай эмч нар болон төрөл төрөгсдөдөө өгүүлсэн. Гэвч тэд далайчинд итгэхгүй байв. Гэвч 1945 оны эхээр Токиогоос хүмүүс талийгаач Исокавагийн ар гэрт очиж, эрдэнэсийн тухай далайчны яриаг их сонирхов. Тэгэхдээ уулзалт ярианы тухай мэдээлэхгүй байх хүсэлт тавьжээ.

1945 оны 6 дугаар сард Японы "I-409" шумбагч онгоц Параселийн нэгэн аралд ойртов. Түүний ахмад ба багийн гишүүд Японы цэргийн тагнуулын хүмүүст захирагдаж байсан. Тэнгисчид хэдэн торх эрэг хавийн хавцлаас гаргаж онгоцонд ачсаныг агаараас харсан гэж хожим дайсны хөлгийн гэнэтийн дайралтаас хамгаалах усанд буух нисэх онгоцны нисэгч өгүүлжээ. Эдгээр торхонд чухам юу  байсныг далайчдад мэдээлээгүй. Дараа нь бүх далайчныг камиказе хэмээх шумбагч хөлөг онгоцнуудаар хуваарилсан билээ.

1955 онд дээрх нисэх онгоцны нисэгч Нагасаки хотын гудамжинд шумбагч онгоцны багийн даргатай санамсаргүй тааралдсан байна. Нөгөө хэдэн торх сувд түүний дотор их үнэтэй хар сувд дүүрэн байсныг тагнуулын офицеруудээс нууцаар шагайж харснаа тэрээр өгүүлжээ. Хориод торх тус тус бараг 100 кг жинтэй байсан. Тэр үед эдгээр торхонд хийсэн сувд 10-15 тэрбум долларын үнэтэй байжээ.

Гайхалтай нь сувд XVI зууны үед Параселийн нэгэн аралд баазтай байсан Малайн далайн дээрэмчин Бумбгвар Анамбасугийн өмч байсан гэдэг. Имурио Исокава тэр л арлаас энэхүү  эрдэнэсийг олсон байна.  Тэгвэл "I-409" шумбагч хөлөг онгоцонд ачсан сувд хаачсан бэ?

Дайны дараа нэг бүр нь бараг 10 сая долларын өртөг бүхий хэдэн хар сувд Техасын нефтийн үйлдвэрийн эзэн Жон Синкстоны цуглуулгад байсан байна. Тэр Америкийн "Радиотехникс" пүүсийн ерөнхий нягтлан бодогч Рональд Смиттай харилцаа холбоотой байсан аж. Дайны дараагаар хоёр япон хүн дампуурах ирмэгт тулсан пүүсийн ажлын өрөөнд ирж, 1943 онд үндэслэн байгуулагдсанаасаа хойших пүүсийн бүх боловсруулалтыг чемодан сувдаар солих санал тавьсан тухай Рональд Смит өгүүлэв. Америкчууд зөвшөөрч, нэг үе тансаг амьдарч, эцэст үгүйрэн хоосорсон гэдэг. Харин Япон улсад цэргийн ба энгийн янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх пүүс бий болжээ. 

Энэ мэтээр Европ буюу Америкт байгаа нэлээд үнэтэй хар сувдны түүхийг сонирхвол дайны дараа дэлхий даяар аялж, чемодан дүүрэн сувдаар цоо шинэ техникийн боловсруулалтыг худалдан авч байсан хэдэн япон хүний ул мөр илрэн тодорч болох юм.


Японы гайхамшгийн нууц нь "хар сувд" байсан уу...  
Үзсэн: 1885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй