Шууд Chart

Дэлхийн хамгийн гайхамшигт барилга Бурж Халифа...

2019-05-13 11:23:26

Дэлхийн хамгийн өндөр цэгт оройгоо сүндэрлүүлсэн барилга Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод оршдог. Бурж Халифа хэмээн нэрлэгддэг тус цамхагт барилга газраас дээш 828 метрийн өндөр буюу 163 давхар юм.

Анх 2010 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр хамгийн том ёслол төгөлдөр нээлтийн арга хэмжээгээ хийж үүд хаалгаа нээсэн байна. Энэ үеэр ёслолын буудлага, гэрлийн шоу зэрэг олон гайхалтай үйл ажиллагааг дэлхийн олон улсад шууд дамжуулан үзүүлж байсан юм. Өмнө нь дэлхийн хамгийн өндөр барилгаар 646,38 метр өндөртэй Варшавын цамхаг нэрлэгдэж байжээ. Анх 2004 оноос эхэлж барилгын ажлаа эхлүүлсэн бол 6 жилийн дотор гүйцэтгэж дуусгасан байна.

Тус барилгын архитектороор Скидморе болон Овингс энд Мэррил нэртэй архитектурын товчооны нэрт архитекторч Адриан Смит ажилласан юм байна. Орон сууц, зочид буудал, албан тасалгаа, үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг. 163 давхар барилга гэлээ нийтдээ 189 давхар хэмээн танилцуулгадаа дурдсан байна. Нийтдээ 57 ширхэг цахилгаан шатаар тоноглогджээ. Энэ барилгыг 1 тэрбум евро буюу ойролцоогоор 1,5 тэрбум америк долларын хөрөнгөөр босгожээ. Дубай хотын бэлэг тэмдэг болсон тэнгэр баганадсан Бурж Халифацамхгийг анх Бурж Дубай хэмээн нэрлэж байжээ.


Дэлхийн хамгийн гайхамшигт барилга Бурж Халифа...  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй