Шууд Chart

Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах зардал 515 тэрбум ам.долларт хүрчээ

2019-05-14 16:19:30

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын зардал энэ онд 515 тэрбум ам.долларт  хүрсэн байна. Энэ нь  Хойд Америкийн орнуудынхтай харьцуулахад бага боловч Европын орнуудынхаас их үзүүлэлт болж байгаа аж. Энэ тухай Сингапурт өнөөдөр нээлтээ хийх "Имдекс" үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор "Экспериа Эвентс" компанийн захирал хийсэн мэдэгдэлдээ  тэмдэглэсэн байна.

Түүний мэдэгдсэнээр сүүлийн 10 жилд  Ази, Номхон далайн бүс нутаг батлан хамгаалах зардлаараа дэлхийд тэргүүлэх болсон байна. Мөн ирэх онд бүс нутгийн орнуудын цэрэг, тэнгисийн цэргийн хүчний зардал 60 хувиар буюу 107 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байгааг тэмдэглэн хэлсэн байна. Экспериа Эвентс  компани нь Азийн кэвсэг техникийн үзэсгэлэн худалдааг  зохион байгуулагч юм. Бүс нутгийн орнуудын батлан хамгаалах зардал  нэмэгдэх болсон нь шинэ техник технологийг нэвтрүүлэх болсонтой холбоотой гэж  салбарын  мэргэжилтнүүд тодорхойлж байна.

"Имдекс" үзэсгэлэн худалдаа Сингапурт 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм. Энэ удаад  дэлхийн 30 орны 230 гаруй компани тус үзэсгэлэн худалдаанд оролцох юм байна.  Мөн Австрали,  ЭНэтхэг, Хятад, Америк, Япон зэрэг  15 орноос байлдааны  тээврийн гээд  22  хөлөг онгоц үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирээд байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах зардал 515 тэрбум ам.долларт хүрчээ  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй