Шууд Chart

Түүхий нүүрс, утаанаас салцгаая!

2019-05-14 13:24:11

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зорилгоор Засгийн газрын энэ оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулсан байна. 

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хариуцуулан байгуулжээ.

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, Агаарын тухай хуулийн 16 зүйл; Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл; Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй /3.000.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна. 

Түүхий нүүрс, утаанаас салцгаая!


Түүхий нүүрс, утаанаас салцгаая!  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2019-05-14 15:17
Төр нь ч, иргэн нь ч хичээхгүй бол хэцүү дээ. Төр нь төр шиг байж шуурхай, ард түмэндээ хүргэх үйлчилгээгээ бүрэн хүргэж чадвал ард түмэн нэг их эсэргүүцээд байхгүй болов уу. Төрөөс арга хэмжээ аваад байхад иргэд нь сэтгэл гаргахгүй том толгойлоод байвал ардчилал нь дэндсэн манай оронд утаа мөд арилахгүй байх. Хамгийн гол нь төр нь төр шиг байх хэрэгтэй. Шинэ түлшээрээ хүндрэлгүйгээр бүрэн хангаж чадахгүй бол нүүрсээ л түлнэ шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй