Шууд Chart

Сар, Ангараг гарагийг эзэмшихэд зориулж, НАСА-д 1.6 тэрбум ам.доллар нэмж олгоно

2019-05-14 13:55:56

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сар, Ангараг гарагийг эзэмшихэд зориулж, НАСА-д 1.6 тэрбум ам.доллар нэмж олгох шийдвэр гаргалаа. Энэ тухай тэрбээр “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.

Дональд Трамп “Миний засаг захиргааны үед НАСА-г дэмжиж, бид саран дээр эргэн очих болно. Харин дараа нь Ангараг гараг руу явна. Сансарт илүү томоор эргэн ирэх зорилгоор 1.6 тэрбум доллар нэмж гаргахын тулд төсөвт өөрчлөлт оруулах болно” гэж мэдэгджээ.

Харин НАСА-гийн захирал Жим Брайденстайн “Энэ бол НАСА-г урагш ахиж, дахин нэг эрэгтэй, анхны эмэгтэйг Сар руу илгээхэд шаардлагатай тусламж. Ерөнхийлөгч Дональд Трампад баярлалаа” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын “Аполлон-11” сансрын хөлөг саран дээр анх удаа газардсан түүхтэй. 1969 оны долоодугаар сарын 20-ны өдөр багийн ахлагч Нил Армстронг, нисэгч Базз Олдрин нар сарны баруун урд хэсэгт сансрын хөлгөө анх газардуулсан билээ.

АНУ-ын засаг захиргаа автомат аппаратын нислэгт бэлтгэх, сар руу нисэгчтэй хөлөг хөөргөх, энэ хөтөлбөрөө цаашдын сансрын аялал, тэр дундаа Ангараг гараг руу нисэхэд ашиглах шийдвэр гаргасан юм. АНУ-ын мэргэжилтнүүд 2030 оны дундуур Ангараг гараг руу сансрын нисэгчдээ нисгэхээр төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сар, Ангараг гарагийг эзэмшихэд зориулж, НАСА-д 1.6 тэрбум ам.доллар нэмж олгоно  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
йа [127.0.0.xxx] 2019-05-16 08:19
барсуум

Бидэнтэй нэгдээрэй